
Улсын клиникийн төв эмнэлэг өнөөдрөөс 08.20-20.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн байна. Ингэх болсон шалтгаан нь ачаалал ихэссэнтэй холбоотой аж. Тиймээс оройн цагаар 14-15 кабинет, эхо, рентгген оношлогоо хийх гэнэ. Улсын хэмжээнд ажиллаж буй эмнэлгүүдтэй харьцуулахад I эмнэлэг илүү ачаалалтай ажилладаг байна. Тухайлбал тус эмнэлгээр жилд 200 мянган хүн үйлчлүүлдэг гэсэн судалгаа гарчээ.
Н.Түвшин