
Токио хотын Гал, түймэртэй тэмцэх нэгдсэн отрядын дарга Ясуо Сато (58 нас) “Фүкүшима” АЦС-ын аврах ажиллагаанд оролцохоор явахын өмнө эхнэртээ “Хариуцлагатай томилолтод явлаа” гэсэн богинохон смс илгээгээд “Японыг аврахыг танаас гуйя“ гэсэн хариу авчээ. Гэр бүлийн хоёрын смс захидал байгалийн болон техногенийн осолд нэрвэгдэн зовлон үзэж байгаа Японд гайхмаар сэтгэгдэл төрүүллээ. Тэдний захидлын талаар интернэт, хэвлэлээр өргөн яригдаж, япончууд тэндээс улс орондоо хандах тайллыг олж харлаа гэцгээж байна.
“Энгийн нэг эхнэр нөхрийгөө хэн нэгний амьдралын төлөө золиос болгохыг хүсэхгүй. Хэрэв “Би чиний төлөө санаа зовж байна” гээд хариу ирүүлсэн бол нөхрийнх нь эр зориг мохох байжээ” гэж Японы “Иомиури” сонин тайлбарласан байна. Япончуудыг цацраг идэвхт бодисын бохирдол зовоож байгаа нь мэдээж. Гэтэл үүний зэрэгцээ япончуудын чанарын нэгэн чухал хэмжигдэхүүн харагдлаа. Энэ хүнд үед хүн бүрийн тэсвэр хатуужлаас нийтийн хувь заяа нь хамаарч байгааг мэдрэх нь жинхэнэ япон чанарыг үзүүлж байгаа бус уу?