ЭМЯ асуудлыг шийдвэрлэхээ амлалаа

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

ЭМЯ асуудлыг шийдвэрлэхээ амлалаа

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны нийт гишүүд, дэмжигч эмч, ажилтнууд болон орон нутгийн эмнэлгийн байгууллагын төлөөлөл өнөөдөр Эрүүл мэндийн яамны гадна жагслаа. Жагсаалд 2500 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд оролцож байгаа бөгөөд зохион байгуулалт сайтай байгаа нь харагдаж байв.  Тэд эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт өгсөн бөгөөд дөрөвдүгээр сарын 9-нд хариуг нь авна гэсэн юм. Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн жагсаалыг  зохион байгуулжээ. Энэ үеэр ЭМ-ийн сайд С.Ламбаад  шаардлага хүргүүлсэн бөгөөд уг асуудлаар ЭМЯ-наас  таван хүн, эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны таван хүн хэлэлцээрийн ширээнд суулаа. Энэ сарын 10-ны дотор ЭМЯ –наас эмч, эмнэлгийн ажилчдын өгсөн шаардлагын үндэслэлийг боловсруулан Засгийн газар, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлд танилцуулан асуудлыг шийдвэрлэхээр болжээ.
 
П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж