
Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Алтайн өвөр говь, говь болон зүүн зүгийн нутгаар 16-21 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 14-16 градус дулаан байна