
Дөрөвдүгээр сарын 1-нд Мазари-Шариф хотын мусульманчууд “Америкт үхэл” гэсэн уриатайгаар НҮБ-ын төлөөлөгчдийн салбарын байранд дайран орж хамгаалалтын цагдаа нарыг хөнөөгөөд гадаадын гурван ажилтны хоолойг хэрчсэн байв. Мөн 12 ажилтан шархадсан байлаа. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун энэ балмад ажиллагааг “байж боломгүй, аймхай үйлдэл” гэж нэрлэв. Афганы цагдаагийнхан уг хэргийг зохион байгуулагчийг баривчлан байцааж байгаа гэж мэдээлжээ.