Шатрын улсын аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.04.03-нд нийтлэгдсэн

Шатрын улсын аваргууд тодорлоо

Монголын шатрын холбооны 2011 оны улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн “Говь” цогцолборт ес хоног үргэлжилж, дүнгээ гаргалаа. Эрэгтэйчүүдийн 51 дэх, эмэгтэйчүүдийн 43 дахь удаагийн улсын аваргад өнгөрсөн жилийн УАШТ-ий медальт байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван шатарчнаас гадна 2011 оны хагас шигшээ тэмцээнээс шалгарсан эрэгтэй 13, эмэгтэй 11 шатарчин өрсөлдсөн юм. Тойргийн системээр үргэлжилсэн тус тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд СМ М.Гүнбаяр 15 өргөөс найм хожиж, зургаа тэнцэж, нэг хожигдсоноор 11 оноогоор түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд их мастер Т.Батчимэг арван хожил, гурван хожигдолтой, нийт 10 оноогоор тэргүүлжээ. Харин удаахь байрт эрэгтэйчүүдийн төрөлд их мастер Б.Шаравдорж, дэд мастер У.Насанжаргал нар, эмэгтэйчүүдийн төрөлд ОУМ Д.Янжиндулам, ОУМ Б.Анхчимэг нар шалгарсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж