Хөвсгөлд молибденийн шинэ ордыг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.03-нд нийтлэгдсэн

Хөвсгөлд молибденийн шинэ ордыг илрүүлжээ

Хөвсгөл аймагт молибденийн шинэ орд илрээд байгааг Ашигт малтмалын газраас мэдээлэв. Тус аймгийн Цагаан-Уул сумын “Хүнхэр” гэдэг газарт “Говийн хайгуул” компани  өнгөрсөн 2010 оны зургадугаар сараас ашигт малтмалын эрэл хайгуул хийж эхэлсэн байна.  Тус компани 23 дахь өрөмдлөг дээрээ уг газарт 1,8-2 хувийн агууламж өндөртэй молибденийн нөөцийг илрүүлсэн байна. Уг ашигт малтмал агууламж өндөртэй байгаа нь нөөц ихтэй байх магадлалтай гэнэ. Дэлхийн зах зээлд нэг тонн молибден 36 ам.доллар байгаа нь улсын төсвөөс хамгийн их татаасаар амьдардаг Хөвсгөл аймгийн хөгжилд тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж тус
аймгийн удирдлагууд дүгнэж  байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж