Дэлхий шинэ эрчим хүчний эрэлд

Хуучирсан мэдээ: 2011.04.03-нд нийтлэгдсэн

Дэлхий шинэ эрчим хүчний эрэлд

Дэлхий нийтээр байгальд халгүй эрчим хүч гаргаж авах төслүүдэд хөрөнгө  оруулах нь нэмэгдэж байна. Эрчим хүчний шинэ эх үүсвэр эрж хайх төслүүдэд оруулах хөрөнгө оруулалт 2010 онд л гэхэд 243 сая ам.долларт хүрч өмнөх жилийнхээс 30 хувиар нэмэгдсэн тухай дэлхийн эдийн засгийн форум дээр дурджээ. Чулуужсан нүүрстэй өрсөлдөх эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох ирээдүй ойрхон байгаа аж. Эрчим хүчний үнэ тэнгэрт хадаж байгаа нь байгаль орчинд хал балгүй, хямд, найдвартай эрчим хүчний эх үүсвэртэй болох хэрэгцээг улам өсгөж байгаа юм.

Дэлхийн эдийн засгийн форумаас явуулсан судалгаагаар 2009 онд шинэ эрчим хүчний төсөлд оруулах хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон аж. Харин 2010 оноос энэ салбарт оруулах хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдэж эхэлснийг Bloomberg New Energy Finance-аас явуулсан судалгаа харуулсан байна.

Европ, Дундад Ази, Африкт л гэхэд шинэ эрчим хүчний төслүүдэд чиглэсэн хөрөнгө оруулалт 19-94.4 тэрбум ам.долларт хүрсэн бол АНУ-д 17-65.8 тэрбум ам.доллар болж өссөн байна. Харин Ази, Номхон далайн орнуудад эрчим хүчний шинэ салбар дахь хөрөнгө оруулалт 20-82.8 тэрбум ам.доллараар өсчээ. Хятад энэ салбарт дангаараа 51.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулснаар тэргүүлж байгаа аж. Эрчим хүчний хэрэгцээ асар их нэмэгдэж буй Хятад нүүрснээс эрчим хүч үйлдвэрлэхийн зэрэгцээ эрчим хүчний өөр эх үүсвэртэй болох төсөлд маш их хөрөнгө оруулдаг. Харин бусад орнуудад эдийн засгийн хямралын дараа чулуужсан түлшний хэрэглээ улам нэмэгдсэн юм. Эрчим хүчний өөр эх үүсвэр гаргаж ирэх олон жижиг төслийг хэрэгжүүлэхэд зориулсан олон улсын хөрөнгө оруулалтын хэмжээ 59.6 тэрбумд хүрснийг дэлхийн эдийн засгийн форум дээр дурдсан байна. Герман л гэхэд нарны эрчим хүчийг ашиглах төхөөрөмж зохион бүтээх төслүүдийн тоогоор  дээд амжилт тогтоосон. Гэсэн хэдий ч эдийн засгийн хямралын дараах өрийн асуудал нь улс орнуудад эрчим хүчний өөр эх үүсвэртэй болоход нь саад учруулж байгаа аж. Эрчим хүчний хэрэглээ улам бүр нэмэгдэж байгаа  энэ үед эрчим хүчний өөр шинэ эх үүсвэрийн эрэл хайгуул нь чулуужсан түлштэй өрсөлдөхүйц, байгаль орчинд хоргүй, цэвэр, найдвартай эрчим хүчний эх үүсвэртэй болоход түлхэц болно гэж ажиглагчид үзэж байгаа юм. Улам бүр хэрэглээ нь нэмэгдэж буй эрчим хүчний зах зээлд биотүлш, салхины эрчим хүчийг ашиглах арга чулуужсан түлшийг хэрэглээнээс шахаж эхэлснийг дээрх судалгаа харуулжээ. Нарын эрчим хүчийг ашиглах арга түгээмэл биш ч дэлхийн зарим оронд эрчим хүчний багагүй хэрэглээг хангаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж