
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаас эх авсан гол мөрнүүдийн дагууд мөсөн дээгүүр ус гүйх, усан зах үүсэх, мөс харлах зэрэг үзэгдэл эрчимжиж байна. Ойрын хоногуудад агаар огцом дулаарч мөсөн бүрхүүл задрах, шар усны үер хаврын цөнтэй зэрэгцэн ажиглагдах тул мөс цөмрөх болон шар усны үерийн аюулаас ард иргэд сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
цаг агаарын урьдчилсан мэдээ
Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Алтайн өвөр говь, говь болон зүүн зүгийн нутаг, Сэлэнгийн саваар 12-17 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 12-14 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 46 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.