
Флорида мужийн евангелист лам Уэйн Сапп өнгөрсөн сарын 20-нд карон судрыг шатаасан үйлдэл хийсэн нь лалынхны дургүйцлийг төрүүлсэн байна.
Баасан гаригт Мазари-Шариф ба бусад хотод эсэргүүцлийн жагсаал болсон бөгөөд жагсагчдын хэсэг НҮБ-ын салбарын байрь дайран орж, ”аллах акбар” гэж хашгиран гадаадынхны хоолойг хэрчжээ. Дөрөвдүгээр сарын 2-ны өглөө лалын хоёр дайчин Кабул хотын “Феникс” гэх НАТО-гийн баазад халдахаар оролдсон байна. НАТО-гийн гурван цэрэг шархдсан ба довтолгоо хийсэн лалын хоёр дайчинг устгажээ.