
Сэжигтэн өнгөрөгч хоёрдугаар сард Пакистанд байрлах Германы элчин сайдын яам руу и-мейл илгээж, Германд хоёр ч газар бөмбөг тэслэхээр төлөвлөснөө мэдэгдэж байжээ. Эхэндээ цагдаа нар үүнийг айлган сүрдүүлэг гэж үзэж байсан ч мөрдлөг хийгээд үзэхэд хэрэг явдал нэлээд асуудалтай болж ирсэн байна. Улмаар и-мэйл ирсэн замыг үргэлжүүлэн шалгасаар сэжигтнийг Кёльн хотын нэгэн зочид буудлаас баривчилжээ. Сэжигтний нэрийг одоогоор зарлаагүй байна. Баривчлагдах үедээ сэжигтэн Сигнал Идуна цэнгэлдэхээс гадна өөр гурван газар бөмбөг тэслэхээр бэлдэж байжээ. Шинжилгээгээр эдгээр тэсрэх бодисууд нь аюултай ч хүчтэй бөмбөг биш байсан гэнэ. Ямар ч байсан аюулыг эрт зайлуулж чадсан учраас “Боруссия Дортмунд”-ын тоглолтууд үргэлжлэн явагдана. Энэ амралтын өдөр Бундеслигйин тэргүүлэгч баг “гэртээ” лигийн гуравдугаарт бичигдээд буй “Ганновер” багийг хүлээж авах юм.