Саркози юанийг ОУВС-гийн сагсанд оруулах саналтай

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Саркози юанийг ОУВС-гийн сагсанд оруулах саналтай

Францын ерөнхийлөгч Николя Саркози Хятадын валют Юанийг Олон улсын валютын сангийн төлбөрийн мөнгөний сагс SDR-т оруулахсанал гаргасан тухай Agence France-Presse мэдээлэв. Одоо ОУВС-гийн SDR сагс нь ам.доллар, евро, иен, фунтаас бүрэлдэж байна.

Хятадын Нанкин хотноо болж байгаа олон улсын санхүүгийн системийн шинэчлэлд зориулсан G20-ийн орнуудын семинар дээр валютын сагсыг өргөтгөх талаар ярилцаж байгаа юм. Дэлхийн үндсэн валютуудыг интернациалчлах зайлшгүй үйл ажиллагааг бид дэмжих ёстой. Энэ нь доллар ба еврогийн тэргүүлэх үүргийг үгүйсгэсэн хэрэг биш гэж Саркози мэдэгдсэн байв. Барууны орнууд юанийг SDR-т оруулахаар эрмэлзэж байгаагийн гол зорилго нь Бээжин экспортоо дэмжихээр юанийн ханшийг барьж буйг сулруулах  явдал ажээ.

Саркозийн саналыг АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнер дэмжсэн байна. Тэрээр SDR-ийн төлбөрийн сагсанд мөнгөө оруулсан орнууд өөрийн валютад шахалт үзүүлэх ёсгүй гэжээ. Нанкины семинарт дэлхийн томоохон эдийн засгийн сайд нар ба Төв банк оролцож байгаа бөгөөд түүнийг G20-ийг даргалж байгаа Франц зохион байгуулж байна. SDR гэх зээлийн тусгай эрхийг ОУВС сангийнхаа хувьцаа эзэмшигч орнуудын нөөцийг дэмжихээр 1969 онд байгуулжээ. SDR нь ОУВС ба зарим байгууллагуудын төлбөрийн нэгж болдог.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж