Салхи Испанийн эрчим хүчний гол эх сурвалж

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Салхи Испанийн эрчим хүчний гол эх сурвалж

Салхин сэнс Испанийн цахилгааны гуравдугаар сарын хэрэглээний 21 хувийг хангаж өгөн бусад эрчим хүчнүүдээс толгой цохив гэж REE (Red Electrica de Espana) компанийн мэдээнээс ишлэн Agence France-Presse мэдээлж байна.

Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад салхины эрчим хүчний ашиглаа таван шатаар нэмэгдэн Португали мэтийн орнуудын цахилгааны бүрэн хэрэглээг хангахаар боллоо гэж компани мэдээлжээ.

Усан цахилгаан станцуудын хувь нь 17,3, нарны эрчим хүч 2,6, атомын эрчим хүч 19, нүүрсний эрчим хүч 12,9 хувийг Испанид тус тус эзэлж байна. Энэ жилийн гуравдугаар сарын байдлаар сэргээгдэх эрчим хүч нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 42,2 хувь болжээ.

Европын холбооны хувьд хамгаас олон салхин станцууд Германд байдаг бөгөөд Испани энэ үзүүлэлтээр хоёрт нь орж байна. Сүүлийн жилүүдэд салхины хүчийг ашиглах талаар ЕХ эрчимтэй ажиллаж байгаа ба өнгөрсөн оны сүүлч гэхэд л Дани далайд Rosand II гэсэн салхины том станц байгуулсан нь 200 мянган байрыг цахилгаанаар хангах чадвартай. Одоо Европ салхины цахилгаан станцуудаа нэгдсэн нэг системд холбох төсөл дээр ажиллаж байгаа юм.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж