
МИАТ компанийн захирал Ц.Орхоныг Ганцхудаг дахь урьдчилан саатуулах төвд хорьсон гэх мэдээлэл зарим хэвлэлд гарсан юм. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Ц.Орхоныг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ цагдан хориогүй” гэх хариулт өглөө. Зарим эх сурвалжийн мэдээллээр МИАТ компанийн захирал Ц.Орхон нь Японы нэгэн компанид таван сая доллар шилжүүлсэн хэрэгт шалгуулж байгаа аж. Өөрөөр хэлбэл, Иргэний нисэхийн даатгалын тухай хуулийн 303-т заасны дагуу заавал хийх шаардлагатай дайны эрсдэлийн даатгалыг бий болгож их хэмжээний мөнгө зувчуулдаг байсан гэж сэжиглэжээ. Тус компанийн одоогийн захирал Ц.Орхон болон өмнөх захирлууд нь агаарын хөлгийн иж бүрэн даатгалыг Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах болоод олон улсын холбогдох гэрээ конвенцийн хүрээнд хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэж буруутгаж байгаа бололтой.
С.Отгон