Хүүхдийн төлөө сан хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Хүүхдийн төлөө сан хуралдлаа

Хүүхдийн төлөө сангийн Удирдах зөвлөлийн хуралдаан Төрийн ордонд боллоо. Хуралдааныг  Засгийн газрын Хүүхдийн төлөө сангийн тэргүүн Шадар сайд М.Энхболд даргалсан байна. Түүгээр тус сангийн 2010 оны үйл ажиллагааны тайлан, энэ онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийн хуваарь, Хүүхдийн төлөө санд төсөл хүлээн авах журмын асуудлыг хэлэлцжээ. Хурлаар уг сангийн 2011 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийн хуваарийг тавдугаар сарын 1 хүртэл баталж, Шадар сайдын ахлах зөвлөх Л.Төмөрбатаар ахлуулсан Ажлыг хэсгийг байгуулахаар болжээ. Мөн Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, санхүүжилтийг үргэлжлүүлэх эсэх асуудлыг дахин хэлэлцэхээр боллоо.
Цаашид сангийн хөрөнгийг үр дүнтэй, хүүхэд рүү чиглэсэн арга хэмжээ, төсөл, хөтөлбөрт зарцуулах зэрэгт анхаарч ажиллахыг Засгийн газрын Хүүхдийн төлөө сангийн тэргүүн Шадар сайд М.Энхболд хэлсэн байна.  Хүүхдийн төлөө сан 2010 онд нийт 220,816,4 мянган төгрөгийн санхүүжилтээр Олон нийтэд түшиглэсэн хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээ, Урлаг, соёл, хэвлэл мэдээллээр дамжуулан хүүхдийн эрхийг дэмжихүй, Өсвөр үеийнхнийг мансуурлаас сэргийлэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүчирхийллээс хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах зэрэг есөн төрлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж