Федерер хагас шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Федерер хагас шигшээд шалгарлаа

Дэлхийн чансааны гуравт эрэмбэлэгдэж буй Швейцарийн теннисчин Рожер Федерер Майамид үргэлжилж буй Sony Ericsson Open тэмцээний хагас шигшээд шалгарлаа. Тэрбээр шөвгийн наймд Францын Жиль Симонтой учраа таарсан боловч ердөө гуравхан геймийн дараа Симон гэмтсэнээр ялалт Федерерт иржээ. Тэрбээр өнөөдөр хагас шигшээгийн тоглолтоо хийх бөгөөд өрсөлдөгч нь Рафаэль Надаль, Томаш Бердых нарын ялагч нь байх болно.

Харин тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд ОХУ-ын теннисчин Мария Шарапова 3-6; 6-0; 6-2 харьцаатай Германы Андреа Петковичийг хожсоноор финалд өрсөлдөх эрхтэй болсон байна. Тэрбээр нутаг нэгт Вера Звонарева болон Беларусийн Виктория Азаренка нарын ялсантай нь аваргын төлөө өрсөлдөх юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж