
Мөн тэрбээр “Эрх тэгш, харилцан ашигтай, бие биенээ хүндэтгэсэн, тогтвортой харилцааг хөгжүүлж, улс төрийн итгэлцлийг бататгах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг чанарын шинэ төвшинд гаргах, байгаль орчин, иргэдийн аж амьдралыг сайжруулахад дорвитой нөлөө үзүүлэх, хүмүүнлэгийн солилцоог хөгжүүлэх замаар харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх нь Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааны гол агуулга юм. Томоохон хэмжээний төрийн дээд айлчлал, уулзалтууд, гэрээ хэлэлцээр, түүнчлэн Монгол Хятадын парламентын бүлэг хамгийн олон гишүүнтэй гэдгээс харахад ч, стратегийн түншлэл, харилцаа, хамтын ажиллагаандаа Монгол Улс өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр Монгол Улсаа төлөөлөн ажиллаж байх хугацаандаа хамтран ажиллаж байгаа дөрөв дэх Элчин сайд та боллоо. Манай хоёр улс 4700 орчим км урт хилийн шугамтай, тиймээс хилийн боомтын асуудал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох, мах, махан бүтээгдэхүүн экспортлоход тавьсан хоригийг цуцлах зэрэг асуудалд анхаарал хандуулан ажиллахыг хүсье” гэсэн юм.
Г.Дарь