Тэйлорын захиаг дуудлагаар зарна

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Тэйлорын захиаг дуудлагаар зарна

Өнгөрсөн долоо хоногт хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн жүжигчин Элизабет
Тэйлорын тухай дурсамж яриа ар араасаа цуварч, эд зүйлсийг нь
худалдаалах тов эхнээсээ гарч байна. Түүний хайрын захиануудыг ирэх
тавдугаар сард дуудлага худалдаанд оруулах болсон талаар АР мэдээлжээ.
17
настай Элизабет Тэйлор анхны сүйт залуу 22 настай Уильям Паулидаа
илгээсэн 60 орчим захиа бий гэнэ. Тэдгээрийн дотор “Хайрыг би өмнө нь
хэзээ ч ингэж мэдэрч байгаагүй. Төгс төгөлдөр зүйл бол чи бид хоёрын
хайр…” хэмээн бичжээ.
Тэрбээр ягаан өнгөтэй цаасан дээр үзмэн ягаан бэхээр захиагаа бичдэг байж. Дуудлага худалдааг цахим хэлбэрээр явуулах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж