Л.Ган-Од “Миний мөрөөдөл” бүтээлээрээ түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Л.Ган-Од “Миний мөрөөдөл” бүтээлээрээ түрүүлэв

Бүтэн сарын турш үргэлжилсэн “Бидэнд ойрхон ирээдүй” нийгмийн сэдэвт рекламны фестивалийн шилдгүүдийг өнөөдөр тодрууллаа. Энэ удаагийн фестивалийг Оюу толгой компаниас санаачилж Монголын реклам бүтээгчдийн холбооноос “Бидэнд ойрхон ирээдүй” уриатайгаар зохион байгуулж, таван төрөлд тус бүр шилдэг гурван бүтээлийг шалгаруулсан нь энэ.

Хоёр дахь жилдээ болсон уг арга хэмжээ нь нийгэмд чиглэсэн рекламыг олон нийтэд хүргэх, энэ талаархи ойлголтыг өгөхөөс гадна нийгмийг эрүүлжүүлэхийг зорьсон бүтээлүүдийг шалгаруулсан нь онцлог болов. Компьютер графикийн рекламны төрөлд Б.Баттөмөр “Бидэнд ойрхон ирээдүй” бүтээлээрээ тэргүүн байрт орж, сая төгрөгийн эзэн болсон бол “Чуба дизайн” студийн графикчин н.Сугар хэвлэлийн рекламны төрөлд шилдгээр тодров. Харин фото бүтээлийн төрөлд  Эрдэнэцэцэг “Гэрэл”, Төмөрбат “Хүн бүрийн хувь заяа чухал” бүтээлээрээ видео рекламын төрөлд шилдгээр шалгарсан юм. Радиогийн рекламын шилдгээр “Улаанбаатар радио”-гийн найруулагч Э.Мөнгөнхүү “Бид дэлхийн хүн” бүтээлээрээ нэгдүгээр байранд орсны зэрэгцээ “Дадал фильм”-ийн Л.Ган-Од “Миний мөрөөдөл” бүтээлээрээ Гран пригийн эзэн болсон аж. Энэ удаагийн “Бидэнд ойрхон” нийгмийн сэдэвт рекламны фестивальд нийт 500-аад бүтээл иржээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж