Эмэгтэйчүүд сагсан бөмбөгөөр өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүд сагсан бөмбөгөөр өрсөлдөж байна

МҮОХ, МҮОХ-ны “Спорт ба эмэгтэйчүүд” комисс, Монголын сагсан бөмбөгийн холбооноос хамтран Улаанбаатар хотын их, дээд сургууль, спорт хороо, албан байгууллагуудын дунд эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийг сурталчлах, Монгол улсын эмэгтэйчүүдийн шигшээ багийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж буй эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн анхдугаар тэмцээн нээлтээ хийлээ. Тэмцээнд 20 багийн 250 гаруй бүсгүйчүүд оролцож байгаа юм. Тэмцээний нээлтийн ажиллагаанд МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны “Спорт ба эмэгтэйчүүд” комиссийн дарга Д.Арвин, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар нар оролцлоо. Энэ үеэр 70, 80, 90-ээд оны үед Монголын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн хөгжлийг тодорхойлж байсан алдартнуудаа хүлээн авсан бөгөөд БТСГ-ын “Спортын алдар” одон, МҮОХ-ны дурсгалын зүйлээр тэднийг шагнасан юм. Түүнчлэн Монгол улсад олимпизмийг түгээн дэлгэрүүлэх, эмэгтэйчүүдийн спорт дахь үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд өндөр хүчин чармайлт гаргасан УИХ-ын гишүүн Д.Арвинг БТСГ-ын  дээд шагнал “Алтан од” шагналаар шагнав. Тэмцээн 3 сарын 31, 4 сарын 1-нд Спортын төв ордонд, 4 сарын 2, 3-нд Шинэ спортын ордонд явагдаж  дүнгээ гаргана.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж