“Таны амьдралыг өөрчилье” лекц болно

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

“Таны амьдралыг өөрчилье” лекц болно

Хүн бүхэнд ямар нэг асуудал байдаг. Гэвч эдгээрээс гарах бэлэн жор гэж үгүй. Асуудлын том жижиг болон тухайн хүний амьдралыг үзэх үзэл, амьдралд хандах хандлага, итгэл үнэмшлээс  шалтгаалан өөр өөр шийдвэр гаргадаг шүү дээ. Харин бидэнд байгаль дэлхийтэйгээ төгс зохицон амьдрах, өөрөө өөрийгөө бүрэн эмчлэх, хувь заяагаа төгс удирдах чадварыг эзэмшин амьдралдаа эргэлт хийж чадах тийм агуу боломж байна. Тийм ээ, Таны амьдралд ямар нэг асуудал байна уу? Тэгвэл ирэх сарын 3-ны өдөр “UB палас”-ын концертын их танхимд болох “Таны амьдралыг өөрчилье” лекцэнд урьж байна. Ухаарал хайрласан сургаал, залбирал, таны сэтгэлийн учгийг хөндөх уянгалаг аялгуу, өөртөө итгэж өөрөөрөө бахархсан их омогшил… эндээс та сэтгэлийн их амар амгаланг олж, элдэв асуудлаасаа салж, амжилтанд хүрэх гарцыг олох болно.

С.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж