Эрүүлжүүлэх байр 169 сая төгрөгийн орлого оруулжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Эрүүлжүүлэх байр 169 сая төгрөгийн орлого оруулжээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Зөвлөлийн хурлаар
“Нийслэлд гарч буй гэмт хэрэг, Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг зочид
буудлууд болон  жуулчны баазын  журамд өөрчлөлт оруулах, хоёрдагч
түүхий эд болон нийтийн тээврийн холбогдох журам”-ын талаар ярилцлаа.
Нийслэлийн цагдаагийн газрын дарга С.Баатаржав Эрүүлжүүлэх байрнаас олж
буй орлогын тодорхой хувийг эргүүлээд эрүүлжүүлэх байрын тохижилтод
ашиглах талаар санал гаргажээ. Өнгөрсөн жил эрүүлжүүлэх байранд
хоноглосон хүмүүсийн төлбөр болох 169 сая төгрөгийг улсын төсөвт
тушаажээ. Гэтэл нэг эрүүлжүүлэх байранд өдөрт 800-1000 төгрөг
зарцуулахаар төсөвлөсөн байдаг аж. Энэ мөнгө нь цэвэрлэгээ, үйлчилгээний
зардалд ч хүрэлцдэггүй. Тиймээс энэ мөнгөний 20 хувийг тус байранд
ашиглах саналыг тавьсан аж. Харин  Хотын дарга холбогдох байгууллагад нь
уламжлан яаралтай шийдвэрлэхээ амлалаа. Мөн Засаг даргын орлогч
Б.Баатарзориг хэлэхдээ “Эрүүлжүүлэх байр хоноглох байр болсон Тиймээс
энэ асуудлыг нухацтай судлаж  яаралтай арга хэмжээ авах цаг болсон” гэв

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж