Двайт Ховардын техникийн алдааны асуудал

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Двайт Ховардын техникийн алдааны асуудал

“Орландо Мэжик” баг Двайт Ховардгүй тоглох, түүнтэй хамтдаа тоглох хоёрын ялгаа асар их. Одоо цаг үеийн хамгийн шилдэг төвийн тоглогч маань хэдийгээр багтаа асар их үүрэг оролцоотой ч шүүгчидтэй маргалдаж, техникийн алдаа авдгаараа алдартай нэгэн. Тэрбээр одоогийн байдлаар лигийг 17 техникийн алдаа авснаараа манлайлж явна.
“Нью-Йорк Никс”, “Орландо Мэжик” багуудын тоглолт нэмэлт цаг сунган өрсөлдөж 113:106 “Никс”-ийн талд шийдэгдэхэд тэрбээр техникийн алдаа авсан. Ингэснээр эхний 16 техникийн алдааныхаа торгуулийг хүлээснээс хойшх анхны тохиолдол нь болсон. Одоо тэрбээр дахин нэг техникийн алдаа авахад л тоглолт өнжих торгууль хүлээнэ.

Плей-оффын байрлалын төлөө өрсөлдөж байгаа энэ үед Ховардгүй тоглоно гэдэг “Мэжик”-ийн хувьд ямар их гарз хохирол гэдэг нь ойлгомжтой. Өнгөрсөн жил “Алдаа” гэдэг хочийг хүртэл багийнхаа тоглогчдоос аваад байсан Ховард түүн дээр алдаа өгсөн шүүгчидтэй маргалдаж ихэнх тохиолдолд техникийн алдаа авсаар тэргүүлэгч нь болжээ.

Плей-оффт шалгарах эрхээ хэдийнэ аваад байгаа “Орландо” эхний шатанд “Атланта”-тай таарах магдалал өндөр. Тиймээс ч тэдний өнөөдөр “Атланта”-гийн эсрэг хийсэн тоглолт плей-оффын урьдчилсан шатны тоглолт байсан гэхэд болно. Харамсалтай нь тэд 85:82 харьцаатай үндсэн цагт хожигдсон. Бэртэлтэй байсан Жамеер Нелсон эргэн ирж, 20 оноо, Ховард, Туркоглу нар 17, Андерсон 13, Басса 12 оноо авсан ч багтаа хожил авчирч чадаагүй юм.
Ховард 13 самбараас бөмбөг авалт, хийсэн ч 13 довтолгооныхоо ердөө дөрвийг нь л оновчтой болгожээ.

“Орландо Мэжик” багт одоо улиралд хийх долоон тоглолт үлдээд байна. “Торонто Рэпторс”-ыг эс тооцвол плей-оффт багтах төлөө өрсөлдөж байгаа “Бакс”, “Бобкэтс”, “Пейсерс” зэрэг багуудаас гадна “Филаделфия 76”, “Чикаго Буллс” багуудтай тоглох учраас хүндхэн тоглолтууд тэднийг хүлээж байна.

Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж