Румын, Тайландын албаны хүмүүс торгууль хүлээлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Румын, Тайландын албаны хүмүүс торгууль хүлээлээ

Олон улсын сонирхогчдын боксчин холбоо Румын болон Тайландын албаны хүмүүсийг дүрэм зөрчсөн хэрэгт буруушааж, аливаа нэг олон улсын чанартай тэмцээн, уралдаанд оролцох эрхийг нь хасчээ. Гэхдээ хоёр улсын боксчдод энэ торгууль хамаарахгүй тэмцээн, уралдаандаа оролцсоор байх юм.

Румыны боксын холбооны тэргүүн Рүдэл Обреха албан тушаалаасаа хүлээлгэн өгөх ёстой байсан ч одоог хүртэл байсаар байгаа бөгөөд  ийм учраас хоёр жил албаны хүмүүсийг нь ямарваа нэг арга хэмжээнд оролцох эрхийг нь AIBA-аас хасч байгаа ажээ.

Мөн AIBA Тайландын боксын холбооны ерөнхийлөгч Тавееп Жантарожид дээрхтэй адил шийтгэлийг оноосон байна. Харин Тайландын бусад албаны хүмүүст нэг жил олон улсын тэмцээн уралдаанд очих эрхийг нь хасчээ. Гэхдээ тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид энэхүү шийтгэл хамаарахгүй гэдгийг онцолсон.
Румын болон Тайландын 13 гишүүн өнгөрсөн жил одоогийн ерөнхийлөгч Ву Чинг-Куог эргэн сонгогдоход эсрэг санал өгч байсан билээ.

Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж