“Нэтс” шинэ ордныхоо тасалбарыг худалдаалж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

“Нэтс” шинэ ордныхоо тасалбарыг худалдаалж эхэллээ

“Нью-Жерси Нэтс” багийн удирдлага 2012-13 оны улирлын тоглолтын тасалбар борлуулалтын ажлаа эхэлжээ. Тэрхүү улиралд “Нэтс” Бруклин дэх Баркли центрт тоглож эхлэх юм. “Нэтс”-ийн тасалбар борлуулалтын албаны захирал Брэтт Иоркмарк өмнөх улирлын тоглолтын тасалбар зарж байсан байгууллагуудад гол суудлуудын тасалбарыг авах санал тавьсан гэж мэдэгджээ. Ийм тасалбарыг “Бүх талын боломж” гэж нэрлэдэг билээ.

Нэг багц тасалбар нь бүх талын үйлчилгээг цогцлоосон байдаг. Тиймээс ч “Бүх талын боломж” багцын шилдэг гэсэн багцууд аль хэдийнэ зарагдсаныг Иоркмарк онцолсон байна. Гэхдээ багцын үнийг хэлээгүй аж. Үлдсэн энгийн суудлууд 99-1500 ам.долларын ханштай. Тусгай суудлын эзэд мэдээж тоглолт хамгийн сайн харагдах хэсгүүдийг эзэмшхээс гадна Баркли цэнтрт зохиогдох бүхий л арга хэмжээ рүү нэвтрэх, цэнгэлдэхийн доторх хоол хүнсний үйлчилгээг үнэгүй авах эрхтэй болно.

Өөр нэгэн давуу тал нь тусгай хаалгаар цуваа үүсгэж, хүлээх шаардлагагүй шууд нэвтрэх, бүх төрлийн үйлчилгээ авах, мөн ордонд эртхэн морилж, багуудын халаалтыг сонирхох боломжтой. “Манай тасалбарыг худалдаж авсан хүмүүст бид үргэлж шилдэг үйлчилгээ үзүүлэх болно гэдгээ амлаж байгаа” гэж Иоркмарк хэлжээ. Ирэх зургадугаар сараас энгийн үзэгчдэд үлдсэн суудлуудаас авах боломжийг олгох гэнэ.

Дараагийн гурван жилийн багц тасалбарын үнэ тогтмол байх юм. Харин ирэх хавраас энгийн суудлуудын худалдаа явагдаж эхэлнэ.

Багийн зүгээс энгийн 2000 тасалбар тоглолт бүрт 15 ам.доллараас хямд байх боломжтой гэж хэлсэн байна. Мөн тоглолт бүрт зарагдах тасалбарын 50 хувь нь 55 ам.доллараас хямд байх гэнэ.

Score Studio
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж