Chris Brown шинэ цомгоороо тэсрэлт хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Chris Brown шинэ цомгоороо тэсрэлт хийлээ

Өнгөрсөн хоёр жилийн турш уур бухимдлаа дарах сэтгэлзүйн сургалтад сууж, хөгжмийн карьертаа завсарлага аваад байсан R&B дуучин Chris Brown “F.A.M.E” нэртэй дөрөв дэх цомгоо энэ сарын 18-нд худалдаанд гаргасан.
Энэхүү цомог нийтддээ 270 мянган хувь борлогдож, Billboard-ын шилдэг цомгийн жагсалтыг тэргүүллээ. Тэрбээр ирэх дөрөвдүгээр сард Австралиас аялан тоглолтоо эхлэх ба нийтдээ 20 гаран улсаар тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа аж.

Өдгөө 21
настай Крис Брауныг дуучин гэдгээс нь гадна нэрт дуучин Рианнагийн хуучин найз
залуу, мөн түүнийг нэг удаа зэрлэгээрзодсон гэдгийг нь хүмүүс сайн мэднэ.

Түүнд
тохиолдсон энэ явдал 1400 цаг олон нийтэд тусгай ажил хийж, гэр бүлийн хүчирхийллийн
хор хохирлын тухай лекц сонсон, таван жилийн тэнсэн харгалзах ялтайгаар дууссан
юм. Түүнээс гадна Крис Браун Рианнад 50 метрээс бага зайд ойртохыг хориглосон ч
энэ шийдвэрийг өнгөрсөн хоёрдугаар сард цуцалсан билээ. Одоо Браун
"FAME" буюу "дайснуудаа өршөөнө" гэсэн утга бүхий нэртэй
цомог дээрээ ажиллаж байгаа аж. Харин саяхан тэрбээр "Өглөөний мэнд,
Америк" нэвтрүүлэгт оролцсон байна. Нэвтрүүлгийн үеэр хөтлөгч Робин Роберте
"Та Рианнатай уулзсан уу?" хэмээн асуухад "Үгүй ээ, одоогоор
надад энэ чухал биш. Цомогтоо анхаарал хандуулах хэрэгтэй" хэмээн
хариулжээ. Мөн шимэ цомгийнх нь нэрний талаар асуухад "хэн надад ямар
шалтгаанаар таагүй хандаж байгаа нь хамаагүй, бүхнийг өнгөрөөх болно"
хэмээн өгүүлсэн байна. Гэтэл тэрбээр нэвтрүүлгийн бичлэг дуусч, нүүр будагч
дээр очингуутаа аймшигтайгаар хашгичин, сандлаар цонх хагалан цамцаа урж гудамж
руу гүйн гарчээ. Энэ үйл явдлын дараа дуучин залуу Твиттердээ "Муухай дурсамж сэргээсэн энэ хүмүүсээс би үнэндээ залхаж байна"
хэмээн бичсэн ч удалгүй энэ сэтгэгдлээ устгажээ. Одоогоор Брауны үүсгэсэн
асуудалд хуулийн хариуцлага хүлээлгэх эсэх нь тодорхойгүй байна. Түүний
гаргасан үйлдэлд нэвтрүүлгийнхэн ихэд цочирдсон бөгөөд учир нь тэд нэвтрүүлгийн
үеэр Рианнатай холбоотой яриа үүсгэх болно хэмээн урьдчилан тохиролцсон байжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж