Идэж болдог бал бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Идэж болдог бал бүтээжээ

Дунд сургуулийн хүүхдүүд төдийгүй зарим тохиолдолд насанд хүрэгчид хүртэл гартаа барьсан бал, харандааныхаа арыг мэрэх нь энгийн зуршлуудын нэг мэт санагддаг.

Харин АНУ-ын нэгэн их сургуулийн дизайны ангийн Дэив Хэккэнс гэгч оюутан идэж болдог балыг зохион бүтээсэн байна. Түүний бүтээсэн балны зөвхөн үзүүр хэсгээс бусдыг бүгдийг нь идэж болох бөгөөд тэр бүү хэл бэхийг нь ч идэж болно гэжээ. Иймээс та хэрэв санаандгүй балныхаа арыг мэрчихдэг зуршилтай хүмүүсийн нэг бол энэхүү балыг хайж олох нь таны эрүүл мэндэд тустай бөгөөд муу зуршлаа дарахад ч нэмэр болж магадгүй юм.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж