Брокер, дилерийн компаниуд өдөрлөг хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Брокер, дилерийн компаниуд өдөрлөг хийнэ

Иргэдийн хөрөнгийн захын талаарх сонирхол сүүлийн үед нэлээд өсөн нэмэгдэх болсон. Зарим иргэд 1990-ээд оны их өмч хувьчлалаар авсан хувьцаагаа эргэн санаж хайх болсон бол залуучууд үнэт цаасны данс нээлгэж арилжаанд оролцож эхэлжээ. Ойрын үед “Эрдэнэс Тавантолгой” компани хувьцаа гаргаж, түүний 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй олгох болсон нь тэднийг хөрөнгийн зах руу хөтлөх болсон байна. Тэгвэл хөрөнгийн захын гол зуучлагч нь брокер, дилерийн компани байдаг. Иргэд, аж ахуйн нэгж ийм байгууллагаар дамжуулан үнэт цаасны дансаа нээлгэж, захиран зарцуулах юм. Өдгөө Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 50 орчим брокер, дилерийн компани байна. Тэд иргэдэд мэдээлэл өгөхөөр Нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна. Нээлттэй өдөрлөг маргааш Улаанбаатар бизнес хөгжлийн төвд эхэлж, гурван өдөр үргэлжилнэ. Энэ үеэр үнэт цаасны зах зээлийн тухай, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаа, брокер, дилерийн сонголт болон данс нээх тухай мэдээллийг нэг дор цогцоор нь мэдэх боломж олгох юм байна.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж