Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Taylor Swift 20 саяыг олжээ

Дуучин бүсгүй Taylor Swift Европоор хийсэн аялан тоглолтоо дуусгаж, дэлхий даяар 20 саяын худалдаа хийсэн тухайгаа зарлалаа. Өдгөө 21 настай, Грэммийн наадмын шагналт дуучин бүсгүй “миний фэнүүд маш богино хугацаанд ийм их цомог худалдаж авсанд үнэхээр баярлаж байна. Та бүхэндээ үнэхээр их баярлалаа” хэмээн ярьсан тухай The Associated Press агентлаг мэдээлжээ.
Түүний гурав дахь цомог болох "Speak Now" түүнд ийнхүү амжилт дагуулж ирсэн ба энэ жил дахин Ази Европоор аялан тоглолт хийх тухайгаа мэдэгдээд байгаа юм.
Тэрбээр “BMI Awards”-ын “Жилийн шилдэг дуу” төрөлд “Love Story” дуугаараа тэргүүлсэн юм. Өдгөө 20 настай дуучин бүсгүй энэ шагналдаа ихэд сэтгэл хангалуун байсан ба энэ тухайгаа “Үнэхээр гайхалтай. Энэ жил амжилтын од гийсэн жил болж байна. Шагналын жагсаалт маань дахиад нэгээр нэмэгдлээ. Анх нэрийг маань зарлахад итгэж чадахгүй байсан шүү. Олон чадварлаг уран бүтээлчдийн олон гайхалтай бүтээлүүд өрсөлдсөн. Тиймээс би өөртөө тийм ч их итгэлтэй бус байсан. Мэдээж энэ шагналыг авахыг маш их хүссэн. Үнэхээр баяртай байна” хэмээн ярьж байсан юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж