Opel-ийн хамгийн жижиг авто машин

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Opel-ийн хамгийн жижиг авто машин

Opel компани удахгүй үйлдвэрлэж эхлэх хамгийн жижиг машинаа Йемений кофений нэрээр Мокка гэж нэрлэхээр болсон тухай францын L’Automobile сэтгүүлд бичлээ.

Гуравдугаар сарын дундуур Мокка машин үйлдвэрлэх төслийг Opel компанийн Их Британий салбарын захирал Дункан Алдред баталсан. Харин Германы Айзенах авто машины үйлдвэрт Мокка машиныг үйлдвэрлэж эхлэх юм. Мокка машиныг эдийн засгийн хэмнэлттэй хөдөлгүүртэй, 100 км-т 3,5 л шатахуун идэхээр бүтээх аж.

Мокка машиныг 2012 оноос худалдаанд гаргахаар төлөвлөж байна. Түүнчлэн Opel  компани энэ загварыг цахилгаан машин хэлбэрээр үйлдвэрлэх талаар судалж байгаа юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж