Хөвсгөл далай бохирдолтой гэсэн дүгнэлт гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Хөвсгөл далай бохирдолтой гэсэн дүгнэлт гарчээ











НИК компанийн шатахуун тээвэрлэж явсан хоёр автомашин
хоёрдугаар сарын 8-нд Хөвсгөл далайд осолдсон. Онцгой байдлын аврагчид
найман
өдрийн туршид
машинуудыг далайгаас татаж гаргах ажиллагааг
зохион байгуулсан. Энэ үеэр аймгийн Мэргэжлийн хяналтын хэлстсийн мэргэжилтнүүд
Хөвсгөл далайн уснаас дээж авч, Улсын төв ладориторид шинжлүүлэхээр илгээжээ.
Тус шинжилгээгээр Хөвсгөл далай бага хэмжээний бохирдолтой
гэсэн
дүгнэлт гарсан байна. Осолдсон машинуудыг гаргах үед шатахуун алдагдсан эсэх
талаар
тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга С.Даваасүрэнгээс тодруулахад
“Тухайн үед
“Урал” маркийн ХӨА 92-01 дугаартай машинаас ойролцоогоор
70 литр шатахуун алдагдсан. Гэхдээ бид газар дээр нь шуурхай арга хэмжээ авч,
модны үртсэнд шингээх маягаар цэвэрлэгээ, ариутгалыг хийсэн. А
ймгийн мэргэжлийн
хяналтын газрынхан дээж авч
Улсын төв лабориторид шинжлүүлэхэд бага хэмжээний
бохирдолтой гэсэн дүгнэлт гарсан гэсэн.
Далайд дусал шатахуун асгарсан ч
лабораторийн шин жилгээгээр бохирдсон гэж гардаг юм” гэв.

Д.Долгор

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж