Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

“Главный роль”

Даваадоржийн Ганболд гэдэг улстөрчийг монголчууд “Да” хэмээн авгайлж, эсвэл “халзан” хэмээн онцгойлон дуудагаар нь андахгүй. Дотныхон нь бүр егөөдөж “халимаг” гэх нь бий. Үнэхээр ч ардчилсан хувьсгалтай зэрэгцэн монголчуудын тухайд зүй ёсны хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчдийн нэг бол Да.Ганболд яах аргагүй мөн. Тэрбээр одоо Нийслэлийн Засаг даргын үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байна. Үнэндээ 2008 оны парламентын сонгуулийн дараа Ардчилсан намаас Да.Ганболдыг хотын даргын орлогчоор очуулахаар товлоход аж ахуйн ажилд яах бол доо энэ нөхөр хэмээн эргэлзэх хүн цөөнгүй байсан ч байж мэднэ. Энэ албанд ирэхээсээ өмнө Төмөр замын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа олны нүдэнд төдийлөн өртөөгүй байж ч бас болох юм. Гэвч тэрбээр одоо хашиж байгаа ажлаа авснаас хойш харин ч элдвээр улстөржиж хийрхэлгүй өмнөх ажлаа нугалахын төлөө зүтгэсэн. Энэ байдал нь түүнд итгэх итгэлийг бататган одоо хэдийнэ хүлээн зөвшөөрөгдөөд байгаа. Яах вэ, өнөөх улс төрийн томоохон албан тушаал авсан хүн бүрийг дагадаг аар саар хэл ам, хөдөлмөрлөж байгаа бүхнийг ангуучилдаг өөчлөх гоочлохын хажуугаар хув хуурай өнгөрнө гэж хаа байх вэ. Мань хашрыг хааяа хатуухан шүүмжлэлээр ташуурдаад авах нь байдаг. Гэвч тэрбээр “Ажил хийж байгаа үед энэ зэргийн шүүмж байх нь зөв. Надад ч бас алдаа оноо байдаг л даа” гэсэн шүү юм яриад өнгөрөөж орхидог гэх юм билээ.

Ямартай ч Да.Габолдыг нийслэлийн орлогчид ахадсан улстөрч гэдэгтэй олон нийт санал нийлдэг. Үнэхээр ч тэрбээр Ерөнхийлөгч Г.Багабандийн үед Монгол Улсын Ерөнхий сайдад долоон удаа нэр дэвшээд дэмжлэг авч чадаагүй цорын ганц хүн. Уг нь түүнийг сайн мэдэх хүмүүс, намын жирийн гишүүд нь Ерөнхий сайдын зангарагтай л гэдэг юм билээ. Гэхдээ “Да” яг энэ тухайд тун чиг азгүй гэнэ.

Угшлаараа МҮДН гарвалтай тэрбээр 1990 оны Ардын Их Хурдын депутат, Улсын Бага хурдын гишүүн төдийгүй Засгийн газрын Тэргүүн шадар сайдаар ажиллан улс төрийн гараагаа зангарагтайхан эхэлсэн. Улмаар 1992-1996, 19996-2000 онд УИХ-ын гишүүнээр суухын зэрэгцээ энэ хоорондоо Эдийн засгийн байнгын хорооны даргаар ч ажиллаад авсан. Ингээд хэсэг хугацаанд завсарлаж байгаад 2004-2008 оны хооронд Төмөр замын вант улсын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан.

Да.Ганболд орлогчоор ирэнгүүтээ  л Туул голын хийгээд нийслэлийн газрын хөрсний блхирдол, мэдээж Улаанбаатарын утаанд дайн зарласан. Энэ ч хүрээндээ “Хотын агаарын, хөрсний, усны бохирдлыг эрс багасгана. Дэлхийн банк, КОЙКА зэрэг олон удсын банк санхүү, хамтын ажиллагааны байгууллагуудтай хамтран хотын агаарыг цэвэршүүлэх талаар тодорхой төслүүд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна”, “Цэвэр түлш” төсөл хэрэгжүүлж, хагас кокс, шингэрүүлсэн хийн хэрэглээг нэмэгдүүлж, энэ төрлийн үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлнэ. Экологийн цэвэр түлшний нөхөн олговрыг хэрэглэгчдэд олгох саналыг Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ. Гэр хорооллын өрхүүдийг утаа багатай түлшээр хангах замаар гэр хорооллын түүхий нүүрсний хэрэглээ багасгана. Нам даралтын уурын зуухнуудын технологийг шинэчлнэ. Туул голын ай савд ашигт малтмал олборлох, усны эх үүсвэрүүдийн тэжээлийн мужийн дэглэм зөрчин хамгаалалтын бүсэд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй суурьшсан аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагааг зогсоох, нүүлгэх, газар чөлөөлүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, тухай газруудад нөхөн сэргээлт хийлгэх арга хэмжээ авна. Хотын ногоон бүсийн рашаан булгуудыг иж бүрэн тохижуулж хамгаалалтад авах ажлыг, Туул голын сав газрын зөвлөл байгуулах асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран боловсруулж, Засгийн газарт оруулна. Хог дахин боловсруулах үйлдвэр байгуулна. Хог хаягдлын менежментийг сайжруулна. Химийн хортой болон эмнэлгийн хог хаягдлыг устгах байгууламж байгуулна” гэсэн амлалтыг дөрвөн жилийн дотор төгөлдөржүүлэн хийхээр зорилтоо болгон аваад байгаа.

“Мужик” гэж түүнийг хэлнэ гэх цөөнгүй улстөрч таардаг. Бүр Ардын намынхнаас ч тэр шүү. Оросоор инээнэ, ханиана. Англиар ч бас янз бзр болно. Ойлгоход, ойлголцоход энгийн нэгэн дарга хотын гэх дуусашгүй ажилд хүчлэн зүтгэж явна. Хотын утааны тухай асуудалд тэрбээр яалт ч үгүй “главный роль” билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж