Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Төсөл хэрэгжинэ

Европын комисс, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж байгаа “Эмзэг бүлгийн хүн амын хүнсний баталгаат байдлыг сайжруулах” төслийг Монгол улсын найман аймгийн 15 сумын нийслэлийн хоёр дүүргийг сонгон хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна.

Төслийн хүрээнд нэг сумаас 50 өрх, нэг өрхөд 0.25 га талбайгаар тооцон сонгож төмс хүнсний ногооний тариалахад дэмжлэг үзүүлэх бөгөөд Дорнод аймгийн хэмжээнд Хэрлэн, Булган суманд 25 га талбайд  сонгогдоод байна.  Төсөлд тухайн орон нутгаас ажилгүй, орлого багатай өрхүүд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, олон хүүхэдтэй болон /хөгжлийн бэрхшээлтэй айл өрх,малгүй болсон малчид, тухайн орон нутагт шинээр суурьшигчид төсөлд хамрагдах юм.

Төслийн хүрээнд хоёр суманд оройн байцаа 1.7 кг, эртийн байцаа 0.3 кг, шар манжин 14.4 кг, өргөст хэмх 1.5 кг, улаан лооль 0.12 кг, хүрэн манжин 12 кг, хүлэмжийн нийлэг хальс 160 м2-ийг тус тус хуваарилан нийт 47.02 кг олосноор цаашид 100 өрхийн хэрэгцээнд 10 га талбайд хүсний ногоо тариалах боломж нээгдэж байна. Цаашид төслөөс нэг өрхөд 375 кг үрийн төмс өгөх бөгөөд аймгийн хоёр суманд нийт 44.0 тонн Санте сортын үрийн төмс нийлүүлэхээр болоод байна.

Б.Болд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж