Цогцос шатаасан хэрэг гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Цогцос шатаасан хэрэг гарчээ

УМБГ-ын Онц хүнд зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст нийслэлийн Налайх дүүргийн харьяат 38 настай О гэгч этгээдийг хүний аминд хүрч, цогцсыг нь шатаасан хэргээр шалгаж эхэлжээ. Тэрбээр өнгөрөгч хоёрдугаар сард өөрийн дотны найз эрэгтэйтэй маргаж, улмаар хээр аваачин аминд хүрч, цогцсыг нь шатаасан хэргийг үйлджээ. Одоогоор сэжигтэн О-ын хэргийн мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж буй гэнэ.  Албаны эх сурвалж эл онц ноцтой хэргийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж