С.В.Паушокын даргад зургаан тэрбум төгрөг зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

С.В.Паушокын даргад зургаан тэрбум төгрөг зарцуулжээ

“Алтан дорнод Монгол” компани, Монгол Улсын Засгийн газрын хооронд маргаан үүсч, улмаар олон улсын арбитрийн шүүхээр таслуулахад хүрээд буй. Тэгвэл манай талаас Олон улсын шүүхээр уг маргааныг шийдвэрлүүлэхээр өмгөөлөл болон бусад  зардалд одоогоор зургаан тэрбум төгрөг зарцуулжээ. Уг маргааны талаархи  Арбитрийн шүүхийн шийдвэр  ирэх дөрөвдүгээр сард гарах байх гэсэн урьдчилсан таамгийг албаны эх сурвалж өгч байна. “Алтан дорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.В.Паушок Монгол Улсад төлөх 127.7 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн, арилжааны банкаар дамжуулан мөнгө угаасан хэрэгт  УМБГ-т сэжигтнээр татагдан шалгуулж байхдаа нутаг руугаа  оргон зайлсан юм. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр Улсын ерөнхий прокурор ОХУ-ын Ерөнхий прокурорт хандаж, ” С.В.Паушокийг нутагт нь мөрдөн шалгах ажиллагааг явуулж өгнө үү” гэсэн хүсэлт тавьжээ. Уг хүсэлтийн албан ёсны хариулт ирж, С.В.Паушокт   ОХУ-ын хууль хяналтынхан тодорхой арга авч эхэлсэн гэнэ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж