“Баялаг-боломж-хариуцлага” зөвлөгөөн болно

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

“Баялаг-боломж-хариуцлага” зөвлөгөөн болно

Дорноговь аймгийн нутагт ашигт малтмалын ашиглалтын болон газрын тосны тусгай зөвшөөрөл эзэмшигчдын дунд “Баялаг-боломж-хариуцлага” сэдэвт зөвлөлгөөнийг зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар хамтран ирэх дөрөвдүгээр сарын 14-нд Сайншанд хотод зохион байгуулах юм. Зөвлөлгөөнөөр орон нутгаас  уул уурхайн салбарт баримталж буй бодлого, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, уул уурхайн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцлийг хангуулах, цаашид хэрхэн ажиллах, тулгамдаж буй асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэх аж. Энэ үеэр аймаг байгуулагдсан 80 жилийн  ойн арга хэмжээний хүрээнд хийгдэх 80 бүтээлч ажлыг мөн танилцуулах  гэнэ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж