Монголбанк авлагаа барагдуулаагүй байна

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Монголбанк авлагаа барагдуулаагүй байна

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал болжээ. Энэ хурлаар  алт олборлогч “Монгол газар”, “Эрдэс”, “Монполимет”, “Хайлааст” ХХК-тай холбогдож үүссэн өр авлагыг барагдуулах ажил тодорхой  ахиц өөрчлөлт гарч үр дүнд хүрээгүй байна гэж үзэв. Хяналтын зөвлөлөөс 2010 онд нийт 29 заалт бүхий шийдвэр гаргаснаас  11 заалт нь бүрэн хэрэгжиж, таван  заалтын хэрэгжилт явц дундаа байгаа, харин найман заалт нь дутуу биелэлттэй, хоёр  заалт огт хэрэгжээгүй байгааг Хяналтын зөвлөлийн хурлаас тэмдэглэсэн байна. Цаашид Хяналтын  зөвлөлөөс Монголбанкинд  хүргүүлж байгаа шийдвэрийг хэрэгжүүлэх талаар холбогдох газар, хэлтэс, албаны захирлын  хариуцлагыг дээшлүүлэх арга хэмжээ авахыг Монголбанкны удирдлагад зөвлөжээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж