Конгод улаан бурхан өвчинд 21000 хүн нэрвэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Конгод улаан бурхан өвчинд 21000 хүн нэрвэгдлээ

2010 оны есдүгээр сард дэгдсэн улаан бурхан өвчинд 21 мянга гаруй хүн нэрвэгдээд байгаа тухай “Хил хязгааргүй эмч нар” (Medecins Sans Frontieres, MSF) байгууллага мэдэгдэв.

Албан ёсны мэдээгээр бол энэ өвчнөөр 210 хүн нас барсан гэж байгаа ч MSF байгууллагын мэргэжилтнүүд Ардчилсан Конго улсын эрх баригчдын мэдээнээс хамаагүй их тоог хэлж байна. Өвчний дэгдэлт хяналтаас гарлаа хэмээн тус орон дахь энэ байгууллагын төлөөлөгч Гель Ханкенне (Gael Hankenne)  мэдэгджээ.

НҮБ-ын удирдлага энэ асуудалд хангалттай анхаарал тавихгүй байгааг эмч нар хэлж байна.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж