Нефтийн үнэ Орост тус болохгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Нефтийн үнэ Орост тус болохгүй

Үнэ  нь өсч байгаа нефть Оросын эдийн засгийг эрчимтэй сэргээж чадахгүй, зөвхөн шинэ эрсдлийг үүсгэнэ гэж Дэлхийн банк үзэж байна. ДБ дахиад л Оросын эдийн засгийн энэ жилийн өсөлтийн тухай дүгнэлтээ 4,4 хувь хүртэл буурууллаа. Дахин ххисэн тооцоонд нь Ливийн болон Японы үйл явдлуудын үр дагаварыг оруулаагүй байна.

Дотоодын эрэлтийн өсөлтөөр 2011 онд Оросын эдийн засгийн өсөлт энэ жилд 4,4 хувиар, ирэх жилд дөрвөн хувиар өснө гэсэн урьдчилсан дүгнэлтийг Дэлхийн банк гаргахдаа оны эхний улиралд өсөлтийн гол нөхцөл нь хөрөнгө оруулалтын эрэлт байна гэжээ. Цаашид ажилгүйдлийн төвшин багассанаар хэрэглээний эрэлт ихсэх болно гэжээ.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж