Кросби плей-оффт эргэн ирэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Кросби плей-оффт эргэн ирэх боломжтой

“Питтсбург Пенгвинс” багийн төвийн довтлогч Сидней Кросби багийнхаа тоглолтын өмнөх бэлтгэлд оролцож болохоор болжээ. Энэхүү бэлтгэл нь мэдээж тоглолтын өмнөх учраас тийм хүчтэй бэлтгэл хийдэггүй билээ.  “Одоогийн байдлаар тэрбээр бүтэн бэлтгэл хийх болоогүй” гэж багийн менежер Рэй Шеро мэдэгджээ.

“Пенгвинс”-ийн багийн ахлагч нэгдүгээр сарын 5-ны өдөр толгойндоо хүнд гэмтэл авснаар талбайг орхисон билээ. Ямартай ч  орон нутгийн цагаар пүрэв гаригийн орой “Тампа Бэй”-н эсрэг хийх тоглолтод багийнхаа хамтаар Флоридаг зорьжээ. Хэдийгээр түүний биеийн байдал сайжирч байгаа ч энэ улирлын тоглолтод оролцох тал дээр найдлага тавихгүй байгаа,  үлдсэн тоглолтуудад оролцохгүй гэж Шеро хэлсэн байна. Хамгийн гол нь түүнийг плей-оффын шатанд багтаа эргүүлэн авчрахыг хүсч байгаа учраас тэр яарахгүй байна.

Плей-офф эхлэхэд бэлэн байхын тулд Кросби одоо багийнхаа бүтэн бэлтгэлд оролцох шаардлагатай. Кросби гуравдугаар сарын 14-нөөс эхлэн мөсөн талбайдаа ямар нэг байдлаар харагдах болсон ч одоо болтол хэзээ тоглолтод оролцох нь тодорхойгүй хэвээр байгаа юм.

Бүсийнхээ аваргын төлөө өрсөлдөж байгаа “Питтсбург” мягмар гаригт тэргүүлэгч “Филаделфия Флайерс”-тай таарсан ч 5:2 харьцаатай талбай дээрээ хожигдсон. Ингэснээр тэд “Флайерс”-аас дөрвөн онооны дутуутай болсон бөгөөд бүсийн дөрөвдүгээр байраар плей-оффт шалгарвал “Тампа Бэй Лайтинг” багтай эхний шатанд таарах магадлал өндөр.

Кросби бэртэл авахаасаа өмнө 41 тоглолтод оролцож, 32 гоол, 66 оноо авсан амжилт нь багаа тэргүүлсээр. Тийм учраас плей-оффт хэрэгтэй гэдэг нь зайлшгүй юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж