“Муза”-гийн эзэн туулай нийслэлийн багачуудтай танилцана

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

“Муза”-гийн эзэн туулай нийслэлийн багачуудтай танилцана

Төв аймгийн “Монгол туургатан” театр өнөө жилийн “Гэгээн Муза” наадмаас арван номинацид “Муза” атгасан. Түүнийх нь гурав нь “Миний чин зоригт бяцхан найз” нэртэй хүүхдийн жүжгийнх. Хүүхдийн жүжгийн төрөлд шилдэг зураач, шилдэг эрэгтэй, эмэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн энэхүү жүжгийг Улаанбаатарын хүүхдүүдэд зориулан ирэх сарын 10 хүртэл хуучнаар Хүүхэд, залуучуудын соёлын төв буюу одоогоор Улаанбаатар чуулгын байранд тоглоно.


Ойн амьтдын хөгжилтэй адал явдлыг өгүүлдэг жүжиг цэцэрлэгийн ахлах ангиас дунд сургуулийн 4-5 дугаар ангийнханд зориулагдсан. “Аливаа зүйлд ялагдаж сурах, ялагдсаныхаа дараа ялагчтайгаа эвлэрэн нэгдэж сурах нь хамгийн том амжилт. Үүнийг хүүхдүүддээ ойн амьтдын адал явдлаар өгүүлэх гэсэн юм” хэмээн найруулагч, СГЗ Ч.Ганхуяг ярьж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж