Ливийн гадаад харилцааны сайд зугтжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Ливийн гадаад харилцааны сайд зугтжээ

Ливи улсын гадаад харилцааны сайд Моса Куса энгийн жирийн иргэдийн эсрэг дайралт хийж байгаа Муамар Каддафийн үйл ажиллагааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн лхагва гаригт Англи улсад хүрэлцэн иржээ.

Куса гадаад орнуудад Каддафийн засгийн газрыг төлөөлөх хүсэлгүй байгаа тул дагалдан яваа хүмүүсийг түүнийг орхиж явахыг Английн засгийн газар хүссэн байна. Улс төрийн шинжээч Норман Бенотман “Дарангуйлагч дэглэмээс зугтаж, Их Британиас улс төрийн орогнол хүсч байгаа хэрэг. Түүнийг хүндлэн харьцаасай гэж хүсч байна” гэжээ.

Каддафийн дэглэмийн улс төрийн нэгэн гол зүтгэлтэн болох Куса Ливийн гадаад улс төрийн бодлогыг үндсээр нь өөрчилж, олон улсын хамтын нийгэмлэгт эргүүлэн оруулсан хүн юм.

Эх сурвалж: REUTERS
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж