Гадаад харилцааны яамдын зөвлөлдөх уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Гадаад харилцааны яамдын зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Польш улсын Гадаад хэргийн яамд хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт Варшав хотноо энэ сарын 29-нд болсон байна.  Уулзалтад Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Польш улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч Яцек Найдер тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ.

Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар ярилцсан байна. 

Монгол, Польшийн хамтын ажиллагааг салбар бүрт өргөтгөн бэхжүүлэхийн тулд  дээд өндөр хэмжээний айлчлалуудыг хэрэгжүүлэх, мөн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт, ялангуяа уул уурхайн чиглэлээр харилцаагаа хөгжүүлэх нь чухал гэдгийг талууд онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн ирэх долдугаар сараас Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийг Монгол Улс даргалах, Европын Холбоо /ЕХ/-г Польш улс тэргүүлэх, евростандартыг нутагшуулах чиглэлээр харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ нөхцөл бололцоо  нэмэгдэж байгааг энэ үеэр онлцон тэмдэглсэн юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж