НАТО-д командлал шилжлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

НАТО-д командлал шилжлээ

Ливи дэх олон улсын эвслийн ажилла­гааны командлалыг НАТО-д шилжүүлэх нь нэг хоногоор хойшлоод гуравдугаар сарын 31-ний өдрийн Гринвичийн цагаар өглөөний 6:00-д НАТО командлалын эрхээ авав. Ливи дэх цэргийн ажиллагааг НАТО удирдах болсон тухай гуравдугаар сарын 27-ны орой зарласан байлаа.Тэр өдөр командлалыг 48 цагийн дотор шилжүүлнэ гэсэн байв. Шилжүүлэх ажлыг ээлж дараа­тайгаар нухацтай хийхийн тулд нэг хоног  нэмэх шаардлагатай болсон гэж НАТО-гийн эх сурвалж  AFP агентлагт мэдээлсэн байна.

    Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж