Чеченийн лидер Домодедовогийн террорт буруутгагдав

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Чеченийн лидер Домодедовогийн террорт буруутгагдав

ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны удирдлага Чеченийн дайчдын лидер Доку Умаровт Оросын нийслэлийн Домодедово нисэх буудалд хийгдсэн аллагын зохион байгуулагч гэсэн ялыг эчнээ тулгаад байна. Аллагын хэрэгт холбоотой хоёр хүнийг баривчилсан ба тэдний мэдүүлснээр бол Чечень ба Ингушетийн хилийн орчим бай­гаа салан тусгаарлагчдын лагерьт Оро­сын нисэх хүчин  агаараас цохилт өгөн 17 дайчдыг устгасан байна.  Доку Умаро­выг үргэлж дагалдан явдаг нэг дайчин тэнд алагдсан байсан учир Доку Умаров устгагчдын дунд байж магадгүй гэсэн мэдээллийг хүчнийхэн өгсөн байв. Гэрч нарын тусламжтайгаар алагдагсдын үлдэгдлээс Умаровыг таних ажиллагаа явуулсан боловч түүнийг олсонгүй. Одоо ДНК-ийн шинжилгээний хариуг хүлээж байна.

Домодедовод амиа золиослогч залуу Доку Умаровын хамт видео бичлэгт байсан нь түүнийг энэ хэргийн зохион байгуулагч гэх баталгаа болж байгаа бололтой. Оросын ерөнхийдөгч Дмитрий Медведев “эдгээр балмадуудын ичээг устгасан нь сайн хэрэг” гэж хэлсэн байлаа. Алагдсан хүмүүсийн дунд дайчдын хэд хэдэн лидерүүд байгаа бөгөөд мөрдөн байцаалт эхэлсэн учир тэдний нэрийг зарлах аргагүй гэж Ингушетийн тэргүүн Юнус-Бек Евкуров мэдэгдсэн байлаа. 

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж