Цахилгааны аюулаас сэрэмжлэхийг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Цахилгааны аюулаас сэрэмжлэхийг анхааруулав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Нийслэлийн хэмжээнд гарч буй гал түймрийн шалтгаан нөхцөлийн тодорхой хувийг цахилгаан угсралтын буруутай үйл ажиллагаа, цахилгаан хэрэгслийн аюулгүй байдлыг хангаагүйтэй холбоотой байна.  Цахилгаан хэрэгслийн холбогдолтой гарсан гал түймрийн гол шалтгаан нь  цахилгаан сүлжээ, шугамын монтажийг буруу хийх, утасны хөндийрүүлэлт /резин болон даавуу/ элэгдэж муудах, цахилгаан багаж хэрэгслийг буруу ашигласан зэргээс болж байна.  Нэн ялангуяа залгуурын болон салаалсан утаснууд, штепселийн розеткууд, унтраалга бусад гэрэлтүүлгийн арматуруудадыг тогтмол шалгах хэрэгтэй. Цахилгаан утсыг дүрэм журмынх нь дагуу татсан байлаа ч халуун, хүйтэн, чийг зэрэг орчны нөлөөллөөс болж гэмтэх, муудах, цаашлаад гал гарах шалтгаан нөхцөл болдог  Мөн цахилгааны шугамд норм хэмжээнээс хэтэрсэн их чадалтай чийдэн, цахилгаан хэрэгсэл, хөдөлгүүрийг залгаснаар утасны даац муудаж халат өгснөөс цахилгаан утасны бүрээс түлэгдэн гал гарах бас нэгэн шалтгаан болдог. Ер нь цахилгаан халаалтын хэрэгслүүдийг галд тэсвэртэй суурь дээр тавибал зохих бөгөөд ширээний бүтээлэг, цонхны хөшиг, янз бүрийн шатагч бодис, бусад амархан шатамхай зүйлстэй ойр тавихыг  хориглох хэрэгтэг нийслэлийн онцгой байдлын газраас анхааруулж байна.  

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж