“Сутай” дээд сургуулийн барилга шатжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

“Сутай” дээд сургуулийн барилга шатжээ

  “Сутай” дээд сургуулийн дэргэдэх үйлчилгээний зориулалттай  хоёр давхар барилга шатаж байна. Энд зочид буудал, хүнсний жижиг дэлгүүр , үсчин ажилладаг. Гал гарах үед зочид буудалд байсан иргэн н.Чулуунцэцэг хэлэхдээ, “Би зочид буудлын хоёр давхарт явж байсан. Хүмүүс орилоод байхаар нь гараад иртэл бөөн утаа болсон байсан. Тэгээд гарч 19.20 цагт 101-т дуудлага өгсөн. Галынхан 20 минут орчмын дараа ирлээ. Буудлын нэг давхарт байдаг цахилгааны самбар дэлбэрсэнээс гал гарсан” гэв.
Одоогоор галыг унтраахаар ажиллаж байгаа бөгөөд гал нэг давхраас хоёр давхарт түргэн хугацаанд тархаж байгаа харагдаж байв. Утаа Сутай дээд сургууль болон кино үйлдвэрийн буудал орчимд тархсан байлаа.  Онцгой байдлын таван машин галыг унтраахаар ажиллаж байна. 

Зураг Үзэх

Ш.Оюун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж