Д.Нинж нар шаардлагынхаа хариуг нэхлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Д.Нинж нар шаардлагынхаа хариуг нэхлээ

Д.Нинж нарын Ардын хянан шалгах түр хорооныхон өнгөрсөн даваа гаригаас
эхлэн Д.Сүхбаатарын талбайд улстөрийн жасгаал зохион байгуулж, Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид зургаан зүйл бүхий шаардлага хүргүүлсэн
юм. Уг шаардлагын хариуг Ерөнхийлөгч 24 цагт багтаан өгөх ёстой бөгөөд
өнөөдөр энэхүү хугацаа дуусгавар болжээ. Тиймээс Д.Нинж нарын жагсагчид
Төрийн ордны баруун талын хашааны гадна жагсчихсан Ерөнхийлөгч
Ц.Элбэгдоржийг шаардлагынхаа хариуг өгөхийг шаардлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн дээрх шаардлагад Засгийн
газрыг огцруулах, УИХ-ыг тараах, УИХ-ын гишүүн С.Баярыг хууль хяналтын
байгууллагад шилжүүлэх, Улсын дээд шүүхийг тараах, Ардын хянан шалгах
хороо байгуулах гэх мэт асуудлыг тавиад байгаа юм. Дээрх шаардлагад
Ерөнхийлөгч хариу өгөхгүй, эс бөгөөс шаардлагыг биелүүлэх боломжгүй
гэсэн хариу өгвөл, жагсагчид Ерөнхийлөгчийг огцруулахын төлөө тэмцэх
болно гэж мэдэгдэж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж