17 аймгийн 75364 мал хорогдоод байна

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

17 аймгийн 75364 мал хорогдоод байна

Манай орны ихэнх нутгаар ихээхэн хэмжээний цас орсноос өнөөдрийн байдлаар 12 аймгийн 49 суманд малын бэлчээрлэлт хүндрэх нөхцөл бүрджээ.  Одоогоор 17 аймгийн 212 суманд 75364 толгой мал хорогдоод байна. Үүнээс бод мал 8364, бог мал 67 мянга хорогдоод байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Мөн ойрын өдрүүдэд цаг агаар хүйтэрч, зарим нутгаар цасан шуургатай. Тиймээс малчид цаг агаар хүндрэх нөхцөлд бэлтгэлтэй байж  цаг агаарын мэдээ сайн сонсч, бэлтгэлээ базаахыг анхааруулж байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж