3000 тонн мах нэмж нөөцлөнө

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

3000 тонн мах нэмж нөөцлөнө

Нийслэлчүүдийн хаврын хэрэгцээнд зориулж 12 мянган тонн мах нөөцөлсөн. Махны борлуулалт ч өндөр байгаа талаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан хэлж байна. Өнөөдрийн байдлаар нэгдүгээр сарын 15-аас хойш 264 цэгээр 547мянган тонн мах худалдаанд гарчээ. Энэ тооцоо өмнөх жилүүдийнхээс харьцангуй өндөр тооцоо юм. Махны нөөц дуусах эрсдэлд орохгүйн тулд тус яамнаас  дахин гурван мянган тонн мах нэмж нөөцлөхөөр болсон байна. Нөөцийн мах зах зээлийн ханшнаас 500-1000 төгрөгийн хямд худалдаж байна. 

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж